Собчак өрсөлдөгч Жириновский руу ус цацжээ

ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Ксения Собчак телевизийн “Россия 1” сувгаар явсан мэтгэлцээний үеэр сонгуулийн өмнөх сунгааны өрсөлдөгч Владимир Жириновский руу ус цацсан байна.

Жириновский өөр нэг нэр дэвшигч Сергей Бабурины үгний дундуур орж, яриаг нь тасласны дараа энэ явдал болжээ. Собчак ОЛАН-аас нэр дэвшигчийг тайван байхыг хүсэхэд, Жириновский хариуд нь ёс бус үг хэлсэн байна.

Собчак түүн рүү стакантай ус цацаад, аятайхан байхыг шаарджээ. “Би таны аргыг л хэрэглэж байгаа шүү” гэж Собчак хариулсан байна. Ингэсний дараа Жириновский түүнийг дахин хэлэх хэлэхгүй үгээр доромжилжээ.

Оросын батлан хамгаалах чадвар болон түүний армийн талаар мэтгэлцсэн байна.

Анхны мэтгэлцээн хоёрдугаар сарын 26-нд “Радио России” радиостанцад болсон бөгөөд тэгэхэд дөрвөн нэр дэвшигчээс Владимир Жириновский л ганцаараа иржээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путин сонгуулийн өмнөх мэтгэлцээнд оролцохоос татгалзсан юм.

Харин гуравдугаар сарын 1-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны зөвлөлд илгээлт танилцуулна гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Энэ арга хэмжээг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 705 ажилтан мэдээлэх юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин