Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээлээ

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) Оросын олимпийн хорооны (ООХ) гишүүнчлэлийг сэргээжээ. Телевизийн РБК суваг ОУОХ-ны гишүүн Шамиль Тарпищевын хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.

“Манай тамирчид цэвэр болохыг тэдэнд хийсэн шинжилгээний бүх хариу харууллаа. Процедурын хувьд Орос улс юу ч хийх хэрэггүй. ООХ-ны гишүүнчлэлийг шууд сэргээсэн юм. ОУОХ-нд хэлэх ямар ч зэмлэл байхгүй” гэж Тарпищев мэдэгджээ.

Пёнчаны өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолын өмнө ОУОХ Оросын олимпийн хорооны эрхийг сэргээхээс татгалзаж байсан билээ. Тамирчдын жагсаалд Оросын төлөөлөгчид олимпийн далбаатайоролцсон юм.

Оросын сэргээшийн хэргийг шалгасан дүнгийн дагуу ОУОХ 2017 оны 12 дугаар сарын 5-нд ООХ-ны гишүүнчлэлийг зогсоосон юм.ОУОХ-ноос урилга авсан тамирчид л Пёнчан руу явсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин