Пак Гын Хэг 30 жил хорих ялаар шийтгэхийг хүсэв

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэргийг шалгаж байгаа прокурорууд түүнд 30 жил шоронд хорих ял, 118.5 тэрбум воны торгууль оноохыг шүүхээс хүсчээ.

Одоо 66 настай Пак Гын Хэг өнгөрсөн оны гуравдугаар сард албан тушаалаас нь огцруулж, улмаар сарын дараа баривчилж, авлига, төрийн нууц задалсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг нийт 18 төрлийн хэрэгт буруутгажээ.

Тухайлбал Самсунг, Лотте зэрэг томоохон компаниудаас дотны найз Чой Сүүн Силийн оролцоотойгоор 59.2 тэрбум воны авлига авч, хариуд нь төрөөс дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байна. Мөн тодорхой албан тушаалгүй найзыгаа төрийн хэрэгт оролцуулж байсан гэгдэж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин