Орос ОУ-ын уралдаан тэмцээн зохион байгуулах эрхгүй болов
2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Орос улс спортын хэд хэдэн төрлөөр олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах мэдүүлэг өгөх эрхгүй болно гэдгийг Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) нотложээ. Тус агентлагийн олон нийттэй холбоо барих менежер Мэгги Дюранд “Р-Спорт” сайтад өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, WADA-гийн хуульд өөрчлөлт оруулснаас болоод ингэж болох ажээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр тус байгууллага “гарын үсэг зурсан талуудад зориулан WADA-гийн хуулийн тохирлын олон улсын стандартыг” нийтлэсэн юм. ОХУ-ын талаас Оросын сэргээшийн эсрэг агентлаг (РУСАДА) уг баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд гэхдээ сэргээшийн дуулиант хэргээс болоод одоо тус байгууллагын эсрэг хориг арга хэмжээ үйлчилж байгаа юм.
Баримт бичгийг WADA-гийн эрх зүйн системд нийцүүлэхийн тулд тус агентлагийн ажилтнууд байгууллагын хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Нэг өөрчлөлтийн дагуу эрх баригчид нь ЮНЕСКО-ийн конвенцийг сайшаасан тэр улсууд лодоо “дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын спортын бусад арга хэмжээ зохион явуулах мэдүүлэг өгч болох" бөгөөд харин Үндэсний олимпийн хороо, Үндэсний параолимпийн хороо,Үндэсний сэргээшийн эсрэг байгууллагууд нь хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой ажээ.
WADA-гийн хуульд гарын үсэг зурсан олон улсын бүх холбоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш ОХУ-д спортын уралдаан тэмцээн явуулах боломжгүй болно гэсэн дүгнэлтийг сэтгүүлчид хийж байна. Гэхдээ энэ нь нэгэнт гэрээ хэлцэл байгуулсан тэмцээнүүдэд хамаарахгүй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ