Эмч нар судсыг нь олоогүй учир хэрэгтнийг цаазлахыг хойшлуулжээ
АНУ-д эмнэлгийн ажилтан тариа хийхдээ венийн судсыг нь олж чадаагүй учир цаазын ял сонссон ялтан амьд үлдсэниийг “Меtrо” сайтад бичжээ.
1987 онд зочид буудлын эзний амь насыг бүрэлгэсэн учир Дойл Хэмм гэгч эр ял сонссон байна. Цаазаар авах ялыг өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэх ёстой байжээ.
Хэммд үхүүлдэг тариа хийх гэж хоёр цагийн турш оролдож, тохирох венийн судсыг эрэн, түүний биеийг алгадаж, энд тэнд нь тэмтэрсэн ч өвтгөхөөс өөр зүйл хийж чадаагүй аж.
Ялтанд ерөөс тариа хийж болохгүй байсан гэж үүнд дургүйцсэн түүний өмгөөлөгч мэдэгджээ. Учир нь удаан хугацаагаар мансууруулах бодис хэрэглэж, хорт хавдрын (тэр тунгалгийн хавдартай байжээ) болон халдварт шар өвчний эмчилгээ хийлгэж байснаас болоод Хэммийн венийн судас их гэмтсэн байна.
Ийнхүү цаазаар авах ялыг ёсоор болгож чадаагүйг мөрдөн шалгаж байгаа ажээ. Хэмм одоогоор амьд үлдээд байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ