Ойрхи Дорнодод дахин том дайн нүүрлэж байна

Иран, Израиль улс бүр дараа жил байлдаж мэдэхээр байна. Энэ талаар “The National Interest” сэтгүүл хоёр улсын үйлдэлд дүн шинжилгээ хийхдээ ийм дүгнэлтэд хүрчээ.

Иран бүс нутагт их идэвхитэй ажиллаж байгааг зохиогчид цохон заасан байна. Тус улсын цэргийнхэн болон Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын дайчид Сирийн дайнд оролцож байгаа юм. Иран бас ливаны “Хезболлах” байгууллагын отрядуудыг дэмждэг.

Ингэхдээ хоёрдугаар сарын эхний хагаст Иран, Израиль хоёр шууд мөргөлдсөн юм.Израилийн цэргийнхэн өөрийн нутаг дээгүүр нисч байсан Ираны нисэгчгүй төхөөргийг устгаж, үүний дараа ираны хүчинд цохилт өгчээ. Хариуд нь сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэх хамгаалах хүчнийхэн израилийн F-16 нисэх онгоцыг сөнөөснийг зохиогчид сануулсан байна.

Хэрвээ хэрэг явдал ингэж шатлан өргөжих чиглэлээр өрнөвөл, 2019 онд Иран, Израилийн хооронд дайн эхлэнэ гэж сэтгүүлийн шинжээчид үзэж байна. Ираны дотоодын асуудал нь ч дайн эхлэх өөр нэг шалтгаан болж болохыг шинжээчид дурдаж байна. Энэхүү орны удирдлага эдийн засгийн бэрхшээлээс хүн амынхаа анхаарлыг хөндийрүүлэхийн тулд мөргөлдөөн дэгдээж болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин