Путин зэвсэглэлийн шинэ хөтөлбөрт гарын үсэг зуржээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин улсын зэвсэглэлийн шинэ хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин “Коммерсантъ” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.

Зэвсэглэлийн шинэ хөтөлбөрийн онцлогийн тухай асуултад Рогозин хариулахдаа, “тиймээ, ерөнхийлөгч баримт бичигт гарын үсэг зурсан. Сирид олж авсан туршлагыг үндэслэн сүүлийн саруудад төсөлд зохих засвар оруулснаар уг хөтөлбөр өмнөхөөсөө асар их ялгаатай болсон. Нийтдээ 200 гаруй төрлийн зэвсэг, техникийг тэндхийн ажиллагаанд ашигласан юм. Роботтехник, ухаалаг систем, цохилтын болон тагнуулын нисэгчгүй төхөөрөмж гээд энэ бүгд шинэ хөтөлбөрт бий гэж Рогозин дурдсан байна.

Ерөнхий сайдын орлогч маш нарийн тусгалтай зэвсгийн тухай онцлон дурдаад, “Анчдын хэлдэгээр, шанаанд нь барьж буудах хэрэгтэй, тодруулвал хамаанамаагүйзуун удаа харавснаасөртөг өндөртэй нэг пуужин тавихнь хавьгүй үр дүнтэй” гэжтэмдэглэжээ.

Ингэхдээ НАТО хүч нөөцөө зузаатгаж, АНУ “цохилт өгөх” үзэл баримтлалаа хэрэгжүүлж, сансарт зэвсэг байрлуулах бодолтой байна. Түүнчлэн маш нарийн тусгалтай цөмийн бус зэвсгийн систем байрлуулж байгааг хайхрахгүй байх аргагүйюм гэж Рогозин хэлсэн байна. “Бидэнэ бүхэндзохиххариу барих болно” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин