Оростой дайтахаар бэлтгэж байна

Украин улс Оросын зүгээс хийхээр зэхэж байгаа түрэмгийллийг няцаахаар бэлтгэж байгааг тус орны зэвсэгт хүчний жанжин штабын дарга Виктор Муженко мэдэгджээ. Украины “Радио Свобода” албанд өгсөн ярилцлагадаа тэрээр ингэж мэдээлсэн байна.

ОХУ гурван жилийн дараах өргөн цараатай дайнд бэлтгэж байна хэмээн шинжээчид тооцоолсныг “Известия” сонинд бичжээ. "Украин одоо ч, маргааш ч, долоо хоногийн дараа ч, гурван жилийн дараа ч,ерөөс Украины эсрэг ийм аюул занал байхгүй болох тэр мөчийг хүртэл бэлэн байх ёстой" гэж Муженко тэмдэглэжээ.

Хэрэг явдал өрнөх янз бүрийн хувилбарын нөхцөлд хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд Украинд бий гэж жанжин штабын дарга ярьсан байна. Одоо зэвсэгт хүчнийг дорвитой шинэчилж байгаа. ”Оплот” танк болон танк эсэргүүцэх “Javelin” цогцолбор нийлүүлэлтээр ирэхийг хүлээж байна гэж тэр хэлжээ.

АНУ-ын батлан хамгаалахын ложистикийн агентлаг дайны цагийн нөхцөлд бэлэн эсэх талаар Европын таван оронд шалгалт хийхээр төлөвлөж байгааг 2018 оны нэгдүгээр сард мэдээлсэн юм. Энэ нь Белорус, Польш, Молдав, Украин, Финландыг хэлж байгаа ажээ.

Оросын зүгээс цөмийн хязгаарлагдмал сэрэмжлүүлэх цохилт өгөхөөс болгоомжилж байгааг АНУ хоёрдугаар сарын эхээр мэдэгдсэн юм.АНУ-ын цөмийн шинэ номлолд ингэж дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин