Англид хүчтэй дэлбэрэлт болж дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Британийн Лестер хотод хүчтэй дэлбэрэлт болсны дараа зургаан хүнийг эмнэлэгт хүргэснээс хоёрынх нь биеийн байдалхүнд байгаагРИА Новости агентлаг уламжилжээ.

“Хүндээр шархадсан зургаан хүнийг дэлбэрэлт болсон дүүргээс Хатан хааны эмнэлэгт хүргэснийг бид нотолно” гэж тус хотын эмнэлгийн төлөөлөгчид хэлжээ.

Ирж байгаа мэдээллээс үзвэл орон нутгийн цагаар 19 цагийн орчимд (УБ-ын цагаар хоёрдугаар сарын 26-ны 03 цагийн орчим) Хинкли-роуд гудамжин дахь жижиг хүнсний дэлгүүрт дэлбэрэлт болсон байна.

Одоо аврах албаныхан болсон газарт ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллага уг дүүргээр явахгүй байхыг хотынхонд зөвлөсөн байна. Дэлбэрэлт болсон шалтгаан хараахан тодорхойгүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин