Телевизорын өмнө удаан суух нь ямар нөлөө үзүүлдэг вэ?
Телевизорын өмнө удаан суух нь хураагуур судсанд бүлэн үүсэх эрсдэлийг ихэсгэдэг байна. АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ.
Судлаачид 24 жилийн ажиглалтаар цуглуулсан 15 мянган хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Хүмүүсээс тэдний биеийн байдлын тухай байнга лавлаж байжээ. Тийнхүү 691 хүнээс хураагуур судасны бүлэн илэрсэн аж.
Биеийн ачаалал адилхан байсан нөхцөлд телевизорын өмнө байнга суудаг хүмүүс нь чөлөөт цагаа өөрөөр өнгөрүүлэхийг эрхэмлэдэг хүмүүсийг бодвол хураагуур судас бүлэнтэх өвчинд 1,7 дахин их өртдөгийг тогтоожээ. “Биеийн тамираар тогтмол хичээллэдэг хүмүүсийн хувьд ч телевизор удаан хугацаагаар үзэх нь муу байж болохыг үгүйсгэх аргагүй” гэж судлаачдын нэг Ясухико Кубота дурдсан байна.
Хураагуур судас бүлэнтэх үед венийн судасны дотор бөглөрөл үүсдэг юм. Энэ нь хөлний судсыг илүүтэй гэмтээдэг аж.
Уг өвчин нь уушгины артерийн судсыг бөглөж болох бөгөөд зохих эмчилгээ хийлгэхгүй бол үхэлд чхүргэх аюултай байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ