Оросын офицеруудад хамгаалалттай гар утас өгчээ

Онцгой чухал баримт бичгүүдтэй танилцдаг ОХУ-ын зэвсэгт хүчний офицеруудад эх орны үйлдвэрийн М-663С “Атлас” гэдэг хамгаалалттай хөдөлгөөнт утас өгч эхэлжээ.Оросын батлан хамгаалах яамны мэдээг иш татан “Известия” сонинд ингэж бичсэн байна.

Тодруулан тайлбарласнаар, “Шинжлэх ухаан-техникийн “Атлас” төв”-ийн үйлдвэртхийсэнуг гар утсыг 2017 оны сүүлчээр ерөнхий цэргийн арми, баригадын командлалын гол бүрэлдэхүүний офицерууд авчээ.

Гар утас нь ердийн үүрэн сүлжээгээр дамжин цэргийн холбооны шифржүүлсэн шугамд орох боломж олгодог байна (гар утас “Мегафон”-ы SIM-картаар ажилладаг) аж.

Дохиог шифржүүлдэг тусгай блок нь яриан мэдээллийг криптографын аргаар хамгаалдаг байна. Утас алдагдсан тохиолдолд шифрийн түлхүүрийг яаралтай салгадаг аж.

130 граммын жинтэй гар утас цельсийн хасах 20-иос нэмэх 50 хүртэл градусын температурын нөхцөлдажиллаж чадах гэнэ. Уг аппарат усанд хагас цаг байсны дараа ч дуудлага хүлээж авдагийг хэвлэлд дурджээ.

Энэ загварын гар утсыг хязгаарлагдмал тоогоор, жилд 100 орчим ширхэгийг үйлдвэрлэдэг байна. Утас 115 мянган рублийн (4 сая 800 гаруй төгрөг – ред.,)үнэтэй ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин