Энэ онд 4,000-5,000 орчим өрх орон сууцтай болно
Улаанбаатар хотод 381 мянган өрхийн 1.4 сая хүн амьдарч байгаагийн 40 хувь нь орон сууцанд амьдарч байна. Харин 60 орчим хувь нь гэр хорооллын суурьшлын бүсэд амьдарч байгаа гэсэн судалгаа бий.
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор орон сууцны хэд хэдэн хөтөлбөрийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлж эхлээд байгаа.
Ипотекийн зээл нь иргэд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүйг төлөх бөгөөд зээлийн хүү жилийн 8 хувь, зээлийн хугацаа 360 хүртэл сар байх нөхцөлтэй.
2013-2017 онд ипотекийн зээлд нийтдээ 4.6 их наяд төгрөгийн санхүүжилт хийгджээ.
Өнгөрсөн онд Ипотекийн зээлд 350 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ онд ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл уг зээлээр 4,000-5,000 орчим айл байртай болох боломжтой.
2017 онд ипотекийн зээлээр 7,000 айл өрх орон сууцанд орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ