Монголын дэд бүтцийг “маш муу" хөгжсөн гэж дүгнэжээ
АНУ-д төвтэй “Mining Journal” дэлхийн эрсдэлийн 2017 оны тайландаа Монголын дэд бүтцийг “маш муу хөгжсөн, эрсдэл өндөр” гэж дүгнэжээ. Тайланд уул уурхайн томоохон 85 бүс, хуулийн этгээдийг 3600 үзүүлэлтээр шинжиж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг 1-100 оноогоор үнэлсэн байна. Канадын таван муж, АНУ-ын Аляска, Швед улс 80-аас дээш оноо авч “AAA” буюу хамгийн бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ авчээ. Харин Лаос болон Гвиней 40-өөс доош оноо авч “DDD” буюу хамгийн эрсдэлтэй.
Харин Монгол 53 оноо буюу “CCC” үнэлгээгээр “өндөр эрсдэлтэй” оронд тооцогдож байна. Монголын эрх зүйн орчныг 49, засаглалыг 64, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг 66, санхүүгийн орчныг 52 оноогоор үнэлжээ. Харин дэд бүтцийг 11 оноогоор үнэлж хамгийн сул хөгжсөн болохыг онцолжээ. Задалж харвал төмөр зам долоо, эрчим хүчний баталгаа 15 оноогоор үнэлэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ