Эмээлтийг хөгжүүлж, хөрөнгө татахаар болжээ
Нийслэл хотын баруун зүгийн үүд хаалга болсон Эмээлтийг хөгжүүлэх талаар эрчимтэй ярилцаж эхэлжээ. Саяхан Үндэсний хөгжлийн газраас “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийг хөрөнгө оруулалтын зураглал гаргах уулзалт зохионбайгуулсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын төлөөлөл хамтран “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийг дэмжиж ажиллах талаар ярилцсан байна. Одоогоор түүхий эдийн зах төдийгөөр ажиллаж буй Эмээлтийг үйлдвэрлэлийн парк болгохын тулдхууль эрх зүйн орчинг сайжруулж, хөрөнгө оруулалт татах асуудал хамгаас чухал ажээ.
“Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийн хүрээний уулзалтыг дахин зохион байгуулахаар тохиролцсон байна. Холбогдох яамд, төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан өргөн хэмжээний зөвлөлдөх уулзалтыгирэх долоо хоногт буюу 11 дүгээрсарын 3-ны өдөр хийхээр товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ