Тендерээс 2,6 тэрбум төгрөг хэмнэжээ
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар захиалагч байгууллагуудын хүсэлтээр улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх 70 тэрбум төгрөгийн өртөгтэй 97 төслийг хариуцан ажиллаж байгаа аж. Үүнээс өнөөдрийн байдлаар 58 нь хэрэгжсэн бол 35 ажил хэрэгжих шатандаа, үлдсэн 4 ажил нь ажлын даалгавар, зураг төсөл ирээгүй болон захиалагчийн хүсэлтээр хүчингүй болжээ.
Ингэхдээ шалгарсан 58 тендерийн гэрээг байгуулж ажилласнаар төсөвт өртгөөс 2,6 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Эдгээр тендерт 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүд шалгарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ