ОУВС-ийн хөтөлбөр саатсан гэдэг нь баталгаатай мэдээлэл биш

Засгийн газар солигдохтой холбоотой ОУВС-гийн хөтөлбөр цаашид яах бол гэсэн эргэлзээ төрж буй. ОУВС-гийн Монголд хэрэгжиж буй хөтөлбөр Засгийн газрын хөдөлгөөнтэй холбоотой саатаж буй талаар зарим хэвлэл мэдээлсэн.

Мэдээллийг нягталж Сангийн яамнаас тодруулахад "ОУВС Монгол Улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдээд байна гэдэг нь албан ёсны эх сурвалжтай, баталгаатай мэдээлэл биш.

ОУВС-ийн захирлуудын Зөвлөлийн ээлжит хуралдаан нь есдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон. Хугацааны хувьд нааш цааш болгох талаар одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэдгийг ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгдсэн" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ