Монголбанк: Нийт 11.2 тонн алт тушаажээ
"Монгол алт" аяныг энэ сарын 1-ээс эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжүүлж буй. Наймдугаар сарын 20-ны байдлаар Төв банкинд нийт 11.2 тонн алт тушаасан байна.
Монголбанкны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 80 гаруй ААН, 200 орчим иргэн алт тушаажээ. Дотоодод одоогоор арилжааны найман банк алт худалдан авч байгаа юм. 2015-2017 оны хувьд иргэдийн Монголбанкинд тушаасан алт аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Мөн орон нутагт алт худалдан авах талаар судалгаа хийж байгаа аж. Харин алт тушаахдаа ханшийн таамгийг зөв тодорхойлсноор бодит алдагдлыг бууруулах боломжтой талаар Голомт банкны Нөөцийн удирдлагын газар онцолсон байна.
Үүнээс гадна алт цэвэршүүлэх үйлдвэр барих эсэх талаар судалгаа хийж байгааг Монголбанк мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ