Дуучин Бейонсе ихрүүдийнхээ зургийг нийтэллээ.

Дуучин Бейонсе хорвоод мэндлээд удаагүй байгаа ихрүүдийнхээ зургийг нийтэллээ. Хэвлэлийнхэн, олон нийтээс ихэд нууцалж, мэдээлэл өгөхөөс цааргалж байсан хосууд ихрүүдийнхээ нэг сар хүрсэн өдөр нь Инстаграмдаа зургийг нь оруулсан юм. Ихрүүдээ тэвэрсэн дуучин бүсгүйн зураг ганцхан цагийн дотор хоёр сая гаруй like цуглуулсан байв.

Бейонсе, Жей-Зи нар мөн ихрүүддээ Сэр Картер, Руми гэж нэр хайрласан тухайгаа ч зарлажээ. Тэрбээр зургийнхаа тайлбарт “Сэр Картер, Рум хоёр өнөөдөр нэг сар хүрлээ” гэсэн байв.

Өнгөрсөн хоёрдугаар сард Бейонсе хөл хүнд болсон тухайгаа мөн Инстаграмаар дамжуулж зарлаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ