Хөрөнгийн биржийн пүрэв гаригийн арилжаа явагдлаа

Монголын хөрөнгийн биржийн пүрэв гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 23.998 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин хоёр хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал, “Эрдэнэт хүнс"компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар өссөн бол "Монноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.
Түүнээс гадна Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5120 ширхэг үнэт цаас 510.156.800 төгрөгөөр арилжаалагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ