Орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл олгож эхэлнэ
Арилжааны банкууд өнөөдөр найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр банкууд уртасгасан цагаар ажиллаж, зээл олгоход бэлтгэсэн бөгөөд өнөөдөр иргэдэд зохих мэдээллийг өгөх юм байна. Тиймээс зээл авахыг хүссэн иргэд “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, Голомт”, Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингэс хаан банк”, “Төрийн банк”-наас мэдээлэл авч,материал бүрдүүлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ