И Тэ Юү: Солонгост харлаж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тул хяналтаа чангаруулсан

solongos elchinБНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны визний журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тус яамнаас мэдээлэл хийлээ. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн журмыг виз мэдүүлэгч иргэдийн зарим нь мэдэлгүй ирж, тэдэнд хүндрэл болж байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан дахин мэдэгдэж байна. Мөн Солонгосыг зорьж буй иргэд “харлах” нь эрс нэмэгдэж байгаа тул дараах журмыг шинэчлэн баталсан тухай БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх И Тэ Юү мэдээллээ. Мөн тэрээр БНСУ-руу 2016 оны 11 дүгээр сард 216 хүн гарсан, 12 дугаар сард 213 хүн, 2017 оны нэгдүгээр сард 281 хүн гарсан гэсэн мэдээ байна. Өдөрт виз мэдүүлэхээр орж ирж байгаа хүмүүсийн тоо 600-700 болж нэмэгдсэн байгаа тул харлаж буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Тиймдээ ч хяналтан дээрээ чанга байгаа. Монголын хувьд БНСУ-д харлаж буй хүмүүсийн тоогоороо эхний гуравт орж байна” гэлээ.

solongos elchinЭлчин сайдын зөвлөх И Тэ Юү үргэлжлүүлэн өөрчлөгдсөн визний журмыг товч танилцууллаа. Дээр дурдсан өөрчлөлтөнд тухайлбал, байнгын виз гэж байхгүй болж, олон удаагийн виз авдаг болж байна. Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлэх юм байна. Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.

ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа. Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг мөн сануулж байгаа юм. Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм. Энэ журмаар Солонгос улсад харлахаар үлдэж буй хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтэй байгаагаа Элчин сайдын зөвлөх энэ үеэр дурдлаа.

Мөн өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд визгүй нэвтрүүлэх юм байна. Ингэхдээ улсын тоог нэмж Европын найман улс байсныг Европын 30 улс болгож нэмснээ дуулгалаа.

Визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯРsolongos elchin

solongos elchin

СЭТГЭГДЭЛ БИЧИХ