ФОТО: Цагаан баг буюу ГАВЬЯАТУУД илт давуугаар ялж, 40 сая төгрөгийн эзэн боллоо
Өчигдөр Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит холимог багийн анхдугаар тэмцээн болж олимп, дэлхийн медальтнуудын баг ОУХМ цолтнуудыг яллаа. Гавьяатууд өрсөлдөгчдөө 5:2 харьцаатай илт давуугаар ялж 40 сая төгрөг, ОУХМ цолтнуудын баг 10 сая төгрөг хүртэв.
60 кг-ын жинд /ДАШТ-ий мөнгөн медальт/ Д.Амартүвшин ОУХМ Ж.Амарболдыг ялж, -66кг жинд /Дэлхийн аварга/ Г.Болдбаатар ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялж, -81 кг /Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/ Х.Цагаанбаатарыг ОУХМ О.Ууганбаатар ялж,+100кг /Олимпийн алт, мөнгөн медальт/ Н.Түвшинбаяр ОУХМ Ө.Дүүрэнбаярыг ялж, -48кг /Дэлхийн аварга/ М.Уранцэцэг Рио-2016 олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялж, -57 кг-ын жинд/Олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа ОУХМ Л.Энхрийлэнг яллаа.
Тэмцээний үеэр Монголын эмэгтэй жүдо бөхийн анхны тамирчдын нэг, их спортын дэвжээнээ 26 жил хүч, бяр, оюун ухаанаа зориулсан, Бээжингийн олимпийн V байр, 2007 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Монгол Улсын 15 удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Цэрэнханд зодог тайллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ