24VS24: Б.Цэцэг, Б.Солонго хоёр цахим ертөнцөөр ”дайтав”
25 дугаар суваг телевизийн бэлтгэн хүргэдэг “21 мянга” реалити шоунд трансжендер Б.Солонго, жүжигчин Б.Цэцэгээ нар оролцож, ялагч нь тодорлоо. Тэд шоуны дүрэм ёсоор 10 хоногийн турш 21 мянган төгрөгийг хэрэглээндээ зарцуулж Контенталь зочид буудалд байрлаж байсан юм. Ингэхдээ тэд ажлын цагаар өөрсдийн үндсэн ажлуудаа хийж, оройдоо зочид буудалдаа очиж байрлаж байв. Тэгвэл тус нэвтрүүлэгт оролцож буй хоёр бүсгүй уралдааны дүн гарахын өмнөхөн өөрсдийн цахим хуудсаараа шууд бичлэг хийж, тус нэвтрүүлэг болон өрсөлдөгчдийнхөө талаар байр сууриа илэрхийлсэн. Олны анхаарлыг татсан энэ мэдээллийг 24 VS 24 буландаа онцолж байна.
Б.Цэцэгээ: Соко маань эхлээд намайг гүжирдсэн
"21000" реалити шоуны оролцогч Б.Цэцэг “21000"релити шоу нэвтрүүлэг гарааддолоо хонож байна. Өнөөдөр 7 дахь дугаар нь гарна. Асуух асуулт байвал хариулах цаг нь болсон гэж бодож байна. Тус шоунд оролцож байхдаа би ажлаа хийгээд явж байсан. Нэгдүгээр сарын 16-нд энэхүү шоу маань дууссан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Хоёр оролцогч маань 21000 реалити шоуны гурав дахь өдөр ярилцлага өгөх үеэр бие биенээ мэдсэн байсан. Нэг нь мэдээд, нөгөөх нь мэдээгүй байсан мэтээр яриад байх шиг байна. Магадгүй Солонго намайг мэдэхгүй байсан байж магадгүй, нэрийг маань тогтоохгүй байсан. Нэвтрүүлэг гарснаас хойш би янз бүрээр хэлүүлж байгаа. Би их олон зүйл дээр дуугүй байгаа.
Соко маань эхлээд намайг гүжирдээд, нэлээд доромжилж байгаа. Би дуугүй л байгаад байгаа. Одоо ч гэсэн дуугүй байх ёстой. Хэн нь хэн бэ гэдэг нь 10 хоногийн дараа тодорхой болох байх. Тухайн хүн маань ч гэсэн энэ хүний талаар ийм юм цацна гээд болгоомжгүй, бүтэлгүй юм хийгээд байх шиг санагдаад байна.
Би 10 хоногийн турш Соког хүндэлж харьцаж байсан. Одоо бол чадахгүй. Төгсгөлийн өдөр бид хоёр тэврэлдээд салсан. Гэтэл дараа нь надад ийм зан гаргана гэж төсөөлж байгаагүй. Би ээж хүн, эх хүн. Мөн би ажил хөдөлмөр хийдэг. Нэг зүйлийг хийх ёстой болов уу гэж бодож байна. Би өглөөнөөс орой болтол ажил хийдэг. Ажлынхаа завсраар хүмүүстэй уулзаад явдаг. Маш олон дүрс, уулзалтууд маань хасагдсан. Хоол хийж байгааг маань хүртэл хассан байсан. Үүнд телевизийг буруутгах албагүй.
Миний хийх ажил их байгаад байдаг, гэтэл Сокогийнх бага байдаг. Тиймээсэфирийн блансыг нь барихын тулд миний бүх ажлыг хассан байгаа. Соко маань өдөржингөө зочид буудалдаа байгаад хааяа нэг гараад 500 төгрөгөө үрээд байх шиг харагдана лээ. Тиймээс Сокод тааруулахын тулд миний ажлын хэсгүүдээс зөндөө хассан байсан...” гэжээ. |
Б.Солонго: Миний өрсөлдөгч Б.Цэцэгтэй холбоотой долоон баримт надад бий
Харин тус нэвтрүүлгийн оролцогч трансжендер Б.Солонго: “Энэ лайв маань тодорхой зорилготой. Энэ лайвыг би баасан гаригт хийхээр төлөвлөж байсан ч нөхцөл байдалдаа таруулаад одоо хийж байна. 21000 шоу маань дуусчихсан байгаа. Энэ баасан гаригт төгсгөлийн дугаар нь гарна...Би энэхүү шоунд гоо сайхны болон миссийн тэмцээнд оролцоогүй.
Мөн хэн нь тогооч, хэн нь тогооч биш вэ гэдгээ мэдэх гэж ороогүй. Ард түмнийхээ өмнө шударга байх гэж, үнэнчээр оролцох туйлын хүсэл эрмэлзлээр 25 дугаар суваг телевизээс тавьсан саналыг хүлээн авч, зориглоод амжилттай оролцсон. Одоо хэн нь ялагч вэ гэдгийг хэлэх эрт байна. Үр дүн нь хараахан гараагүй байна. Гэхдээ өөрийнхөө амьдрал дээр, өөрийн үзэл бодлынхоо түвшинд болон ард түмнийхээ дунд би өөрийгөө хангалттай ялагч байсан гэж хэлмээр байна. Би өрсөлдөгч Б.Цэцэг гэдэг бүсгүйн өдөр хийсэн лайвын хэсгээс үзүүлье. Өрсөлдөгч маань ийм лайв хийж байгаад би сэтгэл дундуур байна. Яг одоо миний утсан дээр өрсөлдөгчтэй маань холбоотой долоон ширхэг баримт байна. Үүнийг би хуулийн эрх бүхий байгууллагад гаргаж тавина.
21000 шоуны үеэр Цэцэг бид хоёр чадах чинээгээрээ өөр өөрсдийн ажил, амьдралыг харуулах гэж хичээсэн байх. Би ч гэсэн өөрийн ажил, амьдралыг үнэн бодитоор харуулахын тулд өөрийгөө болон үзэгчдээ хүндэлж өдийг хүрлээ. Өрсөлдөгчийн маань хэлж байгаагаар өөрийнх нь бүх дүрсийг нь хасаад Солонгоод тааруулж, монтаж хийсэн гэж байна. Энэ үгүй юм аа. Би ч ялгаагүй өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Шоунд оролцох үед миний амралтын үе таарсан. Гэсэн хэдий ч би амарч байгаа гээд буудалдаа хэвтээд байгаагүй, өдөржин уулзалт хийгээд, гоо сайхны зөвлөгөө өгөөд явж байсан. Тэдгээрийг ч гэсэн адилхан хассан байсан...Монголын ард түмэн нэгийг бодож, хоёрыг тунгаадаг ард түмэн. Нэвтрүүлэг гарснаас хойш намайг ч гэсэн хэлэх хэлэхгүйгээр хэлж байсан. Би чимээгүй л байсан. Өөрийнх нь хэлж байгаа шиг би түүнийг эх хүн, ээж хүн гээд хүндэлсээр ирсэн. Гэтэл тэр хүн өөрийгөө надтай харьцуулшгүй гэж хэлж байна. Миний хувьд нэг зүйлийг хэлэхэд би өөрийгөө эх хүн, ээж хүн гэж хэлүүлэх албагүй. Гэхдээ би бол хүн. Орчин үеийн техник, технологийн ийм өндөр хөгжилтэй нийгэмд хэн нь ч хүүхэдтэй болох боломжтой болсон. Гэхдээ хүүхдээ үнэнч, шударга, хайр энэрлээр бялхсан нийгэмд өсгөж, хүмүүжүүлэх хэрэгтэй гэж бодож байна ” гэлээ. |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ