Хятадад интернетээр “бүдүүн Ким Чен Ун” гэхийг хориглолоо

Хятадын интернет, олон нийтийн сүлжээгээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг “Jin San Pang” буюу “Бүдүүн Ким III” гэж нэрлэхийг албан ёсоор хориглосон байна гэж Associated Press мэдээллээ.
Ийм хочлолыг залуучууд голдуу хэрэглэж байгаа юм байна. Өөрийг нь хөрш оронд нь ингэж хочилж байгаагудирдагч Ким Чен Ун үзвэл Хятадын удирдагчдад албан ёсны асуулга явуулах байх гэж Умардын албаны хүмүүс эмзэглэж байгаа гэнэ. Тийм ч учраас хэвлэлүүдэд гараад байгаа энэ хочлол бүхий бичлэгийг устгаж өгнө үү гэсэн санал тавьжээ.

Мэдээллийн агентлаг хятадын олон нийтийн сүлжээнд БНАСАУ-ын удирдагчийг өөрөөр “Ким Бүдүүн Бүдүүн, Бүдүүн” гэж бас хочлон бичиж байгааг ч дурдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ