Ам.долларын ханш өссөөр 2342 төгрөгт хүрчээ
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2326 төгрөг 58 мөнгөтэй тэнцэж байна. Энэ нь өчигдрийн ханшаас даруй 9 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
“Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2334 төгрөгөөр авч, 2336 төгрөгөөр арилжиж байна. Түүнчлэн арилжааны банкууд нэг ам.долларыг 2336-2342 төгрөгөөр арилжиж байна. Энэхүү үзүүлэлт нь мөн өчигдрийн ханшнаас өссөн үзүүлэлт бөгөөд цаашид дээрх ханш өсөх хандлагатай байгаа аж. Манай улсын бусад голлох валютуудын нэг евро 2585 төгрөгтэй тэнцэж байгаа бол БНХАУ-ын юань 346 төгрөгийн ханштай байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайханы хэлснээр 2,4 их наяд төгрөгийн валютын хадгаламж байгаа аж. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан татвар төлдөггүй бол валютын хадгаламжийг хориглох тухай санал хэлж байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ