Экспортлох боломжтой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

"Митчелл сан" болон "Ирээдүй-Хөгжил шийдэл" ТББ хамтран Шинэ санаа, инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор экспортонд гаргах боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэн 11:00-18:00 цагийн хооронд Барс худалдааны төвийн арын цэцэрлэгт хүрээлэнд тавигдах бөгөөд уг төслийг санаачлагч УИХ-ын гишүүн А.Ундраа болон НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар оролцоно.

Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас шалгаруулалт явуулж шилдгээр тодорсон байгууллага хамт олныг Итали улсад туршлага судлах аяллын эрх бэлэглэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ