НӨАТ-ын сугалаа өнөөдөр явагдана
НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол өнөөдөр буюу энэ сарын 21-нд болно. Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн сарын 01-31-ны хооронд хийсэн худалдан авалтын баримт хамрагдах аж. Сугалааны тохирлын сан 675 сая 900 мянган төгрөг байна. Өнгөрсөн сард сугалааны супер азтан тодроогүй тул энэ удаад 150 сая болж өсчээ. Тохирлыг МҮОНТ шууд дамжуулан хүргэнэ.
Улсын хэмжээнд 37 мянга 98 баримт хэвлэх цэг ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард 4 сая 813 мянга 189 баримт хэвэлжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ