ХААН банк АТМ-ы үйлчилгээний шимтгэлээ нэмжээ

Иргэд арилжааны банкуудын шимтгэлд шүүмжлэлтэй ханддаг ч өнөөг хүртэл ямар нэгэн амжилтанд хүрч байсангүй. ХААН банк л гэхэд АТМ-аас мөнгө авах бүрт харилцагчдаасаа 100, баримт хэвлэхэд 50, дотоодын бусад банкны картаар зарлага гаргахад 500, үлдэгдэл шалгахад 100 төгрөг гэхчлэн шимтгэл авдаг.

Тэгвэл тус банк саяхнаас АТМ-ын бэлэн мөнгөний шимтгэлээ нэмэгдүүлжээ. Тодруулбал, өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсан бол өдгөө 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөгийн татаас авдаг болсон байна. Энэ талаар ХААН банкны мэдээллийн ажилтнаас лавлахад “Манайх хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ