Анжелина Жоли дахиж 5 кг турвал үхнэ

Холливудын од Анжелина Жоли дахиж 5 кг турвал үхнэ гэж эмч нар сэрэмжлүүлж байна. Одоо Жолийн биеийн өндөр 169 см байтал жин нь ердөө 35кг байгаа билээ. Энэ бол Анжелина Жоли хэвийнээс доогуур жинтэй гэсэн үг.

"Жолийн биеийн жингийн индекс уг нь 18,8 байх ёстой байтал одоо ердөө 12,25 байна. Иймээс хэрэв Анжелина дахиж 5кг турах юм бол шууд үхнэ. Яагаад гэвэл хэрэв хүн өөрийн төгс жингийн 50%-ийг алдвал буцаж тэнхрэх нь тун ховор. Уг нь Анжелинагийн төгс жин 60кг байх ёстой юм" гэж эмч Иван Алименко ярилаа. Жүжигчин Анжелинагийн дааврын систем доголдсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. "Энэ тохиолдолд эмнэлэгт удаан хэвтэж, хоол сайн идэн жингээ хянах ёстой, гэхдээ аажим аажмаар. Гэнэт их идэх юм бол үхнэ" гэж Иван Хлименко өгүүлэв.

Харин өрнөдийн мэргэжилтнүүд ходоод, гэдэсний замын өвчин гэсэн оношийг Анжелина Жолид тавьжээ. Мэдээж, бүрэн оношийг хэн ч хэвлэл мэдээллийнхэнд өгөхгүй нь ойлгомжтой. Зарим сонин хэвлэлд бичсэнээр Анжелина амьтны гаралтай хүнсээс бүрмөсөн татгалзсан нь ингэж өвчлөхөд хүргэсэн гэнэ. Хамгийн аймшигтай нь, Анжелина Жоли үхлээс маш их айж байгаа учраас сэтгэц нь хэвийн бус болсон гэсэн таамаглалыг зарим нь дэвшүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ