“УИХ-ын гишүүн Нара, урансайханч Гүндалай” –д
“УИХ-ын гишүүн Нара, урансайханч Гүндалай” –д
Өчигдөр цахим сүлжээний бас нэг ярианы сэдэв дуучин Нара УИХ-ын гишүүн болно гэх энэ яриа. Гэтэл түүнийг дэмжиж таашаасан, инээж шоголсон олон хүмүүс байснаас хамгийн сонирхол татахуйц, үнэтэй зөвлөгөө өгсөн нь жүжигчин Г.Амгаланбаатар байлаа. Үнэн бөгөөд хатуухан үг дайгаад авсан Г.Амгаланбаатар Нара нарт өгсөн зөвлөгөө, шүүмжлэлийг хүргэж байна.
“Нара нэр дэвшинэ гэнэ. Мюзик авардс энэ тэрд биш шүү. Төрийн жолоог атгалцахад түүний орон зай хэрэгтэй гэж үзжээ.
Аргагүй шүүдээ Гүндалай гэж нэг юм клип гаргаж урлагийн салбарт хөл тавиад манайНарагийн түүхэндээ үзүүлж чадаагүй youtube viewer аван моданд ороод эхлэхээр энэ хүн чинь эсрэгээр нь бодож таарна. "Тавагтай хоолноос хороовол таныхаас ч би бас авч чадна гэсэн барьцах тактик" бариад авчээ.
Эсэргүүцэж байгаа хүмүүсийг зөв талаас нь харвал Нара гэдэг "дуучин"-д гол утга учир нь байгаам биш Нара гэдэг "хувь хүн"-д л учир нь байгааг хэлсэн байх. Сэтгүүлч, санхүүч, барилгын инженер, хэн ч улс төд орж болдог. Энэ утгаараа дуучин, бөх яагаад орж болохгүй гэж. Нээлттэй эрхтэйгээр барахгүй тэд чинь нэг хоёр их дээд сургуулийн дипломтой хүмүүс. Гол нь үндсэн мэргэжлээрээ үнэлэгдэж танигдчихсан нь үзэн ядагдаж, адлагдах шалтгаан нь болдог байх.
Харин улстөрд орох хүмүүс уран донгодож улайхгүй худлаа ярьж сурахаас гадна парламентийн гишүүний эрх үүрэг, үндсэн ажил, үйл ажиллагааны талаар суралцсан ядаж судалсан байх ёстой боловуу. Түүнээс Нара дуучин байх нь, шалдалсан нь, шар хэвлэлийн бай байсан нь түүний гишүүн болоход түй ч хамаагүй, хамаатай байлаа гэхэд хасах биш нэмэх пиар л болох байх.
"Хүмүүсийн бухимдлыг зөвөөр харвал..," гээд гүйцээгээгүй түрүүний өгүүлбэрээ үргэлжлүүлэхэд тэр өрх толгойлсон эмэгтэйн амьдралын хатуу хүтүүг өөр олон бүсгүйчүүдэд мэдрүүлэхгүй гэсэн сэтгэл нь зөв байвч улстөр хэмээх "удирдлагын" ажилд бэлтгэгдсэн эсэх нь эргэлзээтэй. Удирдлагын шүү!!! Эргэлзээтэй ч гэждээ энүүхэндээ шулуухан хэлэхэд ийм үг унагасан нь ичих хангалттай шалтгаан. Олон юм нуршихын учир нь одоо цаг нь бишээ, бэлэн болоогүй ээ л гэх гээд байна.
Энэ үг ганц Нарад ч хамаарах юм бишлдээ. Хувьдаа иддэг уудаг, худалч улстөрчдийн нийгэмд өгсөн ойлголтоор төрийн ажил гэдэг ямар үнэгүйдсэний тод жишээ л юм. Төр гэдэг тэр дундаа хууль тогтоох төрийн дээд байгууллага гэдэг нэг өглөө буруу хөл дээрээ боссон нөхрийн "яадаг юм ер нь дэвшиж үзнээ" гэж барьцах, ядахдаа арван хүн удирдаж үзээгүй хүний сэрүүн зүүдлэх тоглоомын сэнтий эрхбиш биш байлтай.
Энэ дүр төрх намын боловсон хүчний буруу бодлого, сонгогчийн улстөрийн боловсрол, иргэний нийгэм, сэтгүүлзүй, нийгэм улстөрийн мэргэжлийн байгууллагуудын үүргээ дутуу гүйцэтгэсний хар гай. Үгүй ядаж удирдах ажил хийх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг судлах, оролцох, олон нийтийн байгууллагаар дамжуулан хүмүүсийн амьдрал, төсөв мөнгө, эдийн засаг, иддэг уудгаа эрээнээс хэдийг нь зөөгөөд эх орондоо хэдийг нь үйлдвэрлэдэг талаар ерөнхий агуулгатай болох зэргээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй биздээ. Тэгэхгүй тэнэгүүд нь худлаа ярьж, хуйвалдахаас өөрийг суралгүй орчихоороо тэнд очоод ажлаа мэдэж учраа ойлгох гэж ангайж суусаар дадлагын 4 жил нь өнгөрдөг хөгийн тогтолцоо бий болчихсон. Төр чинь ямар дадлагын оюутны кофе зөөх газар юмуу.
Арван настай хүү аавынхаа хажууд хоймроо гарч суучихаад пэд пэд үсрэх нь өхөөрдмөөр мөртлөө өөр талаас нь харвал хошгоруулж онгироосны гайгаар хожим хүүхэд насандаа хүүхэд шиг байгаагүйдээ харамсах юм шиг нэг л муухай харагддаг.
Нарад дэвших эрх нь бүрэн бий. Эрх биш энд жишгийн тухай л яриад байгаа санаатай.
Харин 2016 биш одооноос бэлтгэгдээд 2020 онд дэвшинэ гэвэл хоёр гар хоёр хөлөө өргөн дэмжээд, дэвшсэн дүүрэгт нь шилжиж очин санал өгөхөд ч бэлэн байгаагаа би энд өчиг өгье✌� ���. Ийм нэг харгүй цагаан, пал цүл хийтэл нь хэлдэг хүн хаа газар ганц нэг байхад хэрэгтэй байдаг шүүдээ.
УИХ-ын гишүүн Нара, урансайханч Гүндалай, төрийн тэргүүн Ганбаатар, түрийвчээ даллаад баяжих ард түмэн.., Юм юм үзэх нь дээ ����
(Нара тоглож байсан байхоо. Гэхдээ би тоглоогүй гэж бодоод биччихлээшүү” хэмээн жүжигчин Г.Амгаланбаатар ёстой л онож хэлсэн байна хэмээн нүүр номын найзууд нь алга ташин баяр хүргэж байна. Ямартай ч ирэх сонгууль болтол элдэв янзын зүйл үзэж харах нь дамжиггүй. Эхнээсээ бие биетэйгээ өрсөлдөж хэн ч танихгүй дуучин нэртэй бүсгүйг хүртэл гишүүн болоход хүрээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ