10 мянган албан тушаалтан ХОМ-ээ өгчээ
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 274 албан тушаалтан АТГ-т, бусад мэдүүлэг гаргагч 40 мянга орчим албан тушаалтан харьяа байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлгээ бүртгүүлэхээр хууль тогтоомжид заасан.
Энэ сарын 20 -ний өдрийн байдлаар 10 мянга орчим албан тушаалтан https://meduuleg.iaac.mn системд нэвтрэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасан хэлбэрээр бүртгүүлсэн байгаа ажээ.
Энэ жилийн хувьд сар шинийн баяр хоёрдугаар сарын 08-11-ний өдрүүдэд тохиож буй тул хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ яаравчлан бүртгүүлэхийг анхааруулж байна.
Б.БОлор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ