Хэт даврагчид 47 залууг өндөр байшин дээрээс шиджээ
Өчигдөр 20:00 цагт Иракийн хэт даврагч “Лалын улс” бүлэглэл твиттер хуудастаа 10 минут үргэлжлэх видео бичлэг байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Тус бичлэгт хэт даврагчид Иракийн аль-Фурат мужийн Засаг захиргааны байрны дээвэр дээрээс 47 залууг өндөр барилга дээрээс шидэж, дараа нь толгойн тус газарт нь буудаж байгааг үзүүлсэн байна. Хэт даврагчид “Амиа алдсан залуус бүгд ижил хүйстэн байсан” гэж мэдэгджээ. Амиа алдсан залуус Мосул хотноо байрлах хэт даврагчдыг бэлддэг сургуулийн сурагчид байсан бололтой.
Өнгөрсөн оны сүүлээр ижил хүйстэн гэдгээ тэд хүлээн зөвшөөрсөн хэмээн тус бүлэглэлийн англи хэл дээр эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүлд нийтэлжээ. Өнгөрсөн онд хэт даврагчид 300 гаруй залууг ижил хүйстэн хэмээн буруутгаж, цаазалсан бол энэ оны эхэнд 15 настай хүүг дээрх шалтгаанаар өндөр барилга дээрээс шидсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ