Өнөөдрөөс түүхий арьс ширийг экспортонд гаргана
Түүхий арьс шир экспортлохыг 2013 оны Засгийн газрын тогтоолоор хязгаарлаад байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгонэкспортлохыг зөвшөөрсөн шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн сарын сүүлчийн хуралдаанаар гаргасан. Ингэснээр 40-50 мянга төгрөг болж буурсан адууны ширийн үнэ 65-70 мянгад хүрэх боломжтой болох аж. Энэхүү үйл ажиллагаанд МХЕГ болоод Гааль, татварын ерөнхий газар, ХХААЯ хамтран ажиллах юм байна.
Статистик мэдээгээр, 2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортонд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдснээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ