Сирид дэлхийн III дайн өрнөж байна

Сири улсад Дэлхийн III дайн болж байгаа мэт та нарт санагдахгүй байна уу? Бодоод үз дээ, Сирид хэдэн улс орон байлдаж байгаа гээч. АНУ ба түүний холбоотон 60 орон нийлээд "Исламын улс"-ын эсрэг (!) Сирид байлдаж байна. Орос улс ба түүнтэй эвссэн Ирак, Ираны арми, мөн Сирийн Засгийн газрын армийн эвсэл одоо "Исламын улс"-ын эсрэг энд байлдаж байгаа.
Сирийн "сөрөг хүчин" гэгдэх исламистууд харин Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг өөрийн газар нутаг дээрээ тулалдаж байна. Курдууд мөн л "Исламын улс"-ын эсрэг, бас Сирийн "сөрөг хүчин" гэгчийн эсрэг Сирид эр эмээ үзэлцэж байгаа.

Сирийн "сөрөг хүчин"-ий зарим отряд бие даан "Исламын улс"-ын эсрэг сөрөн зогсч байна. Сирийн "сөрөг хүчин"-ий хэсэг бүлэг отряд өөр хоорондоо тулалдаж байна. Харин "Исламын улс" террорист бүлэглэл бүгдийн эсрэг Сирид дайн хийж байгаа. Сонирхуулахад, Сири улсын Алеппо мужид бүгсэн "Исламын улс"-ын алан хядагчдад агаараас цохилт өгөх үеэр "Аль-Кайда"-гийн толгойлогчийг хамсаатнуудынх нь хамт устгажээ. Саудын Арабын алан хядагч Абдул Малик аль-Жазрауи, Мароккогийн террорист Абу Ясир аль-Магреби, мөн "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчдын нэг Санафи ан-Насрыг устгасан гэж Ираны мэдээллийн агентлаг дамжуулав. Нэмж өгүүлэхэд, алан хядагчид амиа аврахын тулд элдэв арга саам хэрэглэх болжээ. "Исламын улс"-ын террористууд одоо эмэгтэй болж хувцаслан бүр хөхөвч хүртэл зүүсэн яваад баривчлагдсан байна. Салах-Эд-Дин мужийн ууланд баригдсан алан хядагчдыг ийм хувцастай чигээр нь шорон руу илгээсэн гэнэ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ