Нандиа Үндэсний телевиздээ эргэж ирлээ
Үзэгчдийн бас ч гэж шимтэн үзэх дуртай теле контентын нэг “Нандиа Ток шоу” телевизийн суваг фэйсбүүк найзаас олон болсон үед рейтингээ алдалгүй явсаар ирсэн. Угаас аливаа телевизийн сайн нэвтрүүлэг, сайн нэвтрүүлэгчийн угшил Монголын Үндэсний телевизээс эхтэй байдаг нь хатуу дектатур школынх нь ач гавьяа. Хөтлөгч Нандиа уг нь МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн нүүр царай гол багана байсан. Хөтлөгч Г.Гэрэл, Нандиа хоёргүйгээр тэр хөтөлбөрийг төсөөлөхийн аргагүй гэдэг нь одоо хэр нь олон хүний гар дамжаад нуруугаа авсан морь шиг сулхан дулихан байгаагаар хэмжиж болно. Ямартай ч Нандиа үүрэндээ эргэн ирлээ. Энхрий дотно “Өглөө” хөтөлбөрийнхөө продессэрээр ирж NTV- гээс бүрмөсөн гарсан Нандиа хэрхэн трансфер, реформ хийхийг харах л үлдлээ. Телевизийн өнгөтэй өөдтэйнүүд нь хэдий сайн цалин, нөхцөл харж ажлаа солих ч байсан байрандаа эргээд л ирдэг. Дассан газрын даавуу зөөлөн, хүнд битгий хэл өөртөө итгэх хэцүү цагт “Таньдаггүй бурханаас, таньдаг чөтгөр дээр” гэж ёстой үнэн үг шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ