Жүжигчин Б.Мишээл хуримаа хийлээ /фото/

“Үүлэн үст” жүжигчин Б.Мишээл өнөөдөр хуримаа хийж байна. Бүсгүй хүн бүхний хүсэн хүлээдэг хорвоогийн хосгүй мэт эл өдөр цав цагаан даашинзтай, хайрттайгаа хамт хөтлөлцөн амьдралын эрээн бараан, сайхан үйл бүхнийг хамтдаа туулахын төлөө бие биендээ тангараг өргөх нь хосуудын аз жаргалын эхлэл.

Сүүлийн үеийн дэлгэцийн уран бүтээлд гол дүрээр шилэгдэх болсон Б.Мишээл “Орчлон” сургуулийг дүүргэсэн бөгөөд энэ жил СУИС-ийг амжилттай төгсөж өдгөө жүжигчний мэргэжлээр амжилттай ажиллаж, өөрийн карьераа ахиулж яваа залуу бүсгүй. Харин сүйт залууг М.Цэнгүүн гэдэг бөгөөд эх орондоо боловсрол эзэмшин хувиараа бизнес эрхэлж буй. Бид залуу хосуудын хуримын нандин агшныг гэрэл зургийн хальснаа буулгалаа.Сүйт бүсгүйн даашинзыг "Хайрын хурим" салонд урлажээ. Олны танил, урлаг соёл оддын хэв маягийг бүрэн дүрэн илэрхийлэх болсон тус салоны бүтээлүүд эрэлт үүсгэх болжээ. Намрын найртай сайхан өдөр ийн нэгэн шинэ өрх айл Монгол улсад нэмэгдлээ. Хосууддаа нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсэн ерөөе.

Эх сурвалж: www.grandnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ