Гэмт этгээд "Намайг нохой устгадаг шиг устгаад өгөөч" гэжээ
Өмнөд Солонгос улсад сүүлийн найман өдрийн туршэрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг саатуулжээ.
Гэмт этгээд Ким нь нэгэн их дэлгүүрийн автомашины зогсоол дээр машиндаа суух гэж байсан дөчин настай эмэгтэйг барьцаалан авч амь насыг нь хөнөөсөн бөгөөд өөр нэгэн бүсгүйг автомашиндаа суух гэж байхад нь хүйтэн мэс хэрэглэн хүнд бэртээсэн зэрэг гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зугатаасан хэрэг үйлдсэн юм.
Тэрээр өмнө нь 41-н удаагийн их, бага гэмт хэрэг үйлдэн ял сонсож байсан ба энэ удаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул нохойг албадан устгадагийн адил өөрийг нь мөн албадан устгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ