”Малайз дахь аллага” нэртэй Ш.Алтантуяагийн үхлийн тухай нэвтрүүлэг дэлхийд дуулиан тарьж байна

-СЭТГҮҮЛЧ МЭРИ ЭНН ЖОЛИГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ, ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН ХЭМЭЭН МАЛАЙЗААС ХӨӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-

“Аль Жазейра” телевиз саяхан манай улсын иргэн, Шаарийбуугийн Алтантуяагийн амь насаа алдсан хэргийг дахин сөхөж, ”Малайз дахь аллага” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн дэлхий даяар цацсан юм. Үүнийгээ цахим хуудастаа тавьсан нь дэлхий нийтэд шуугиан тариад байна. Малайз улсад бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн хэргийг “Аль Жазера” агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлч мөрдөж, 26 минутын нэвтрүүлэг хийжээ. Сэтгүүлч Мэри Энн Жоли Ази-Номхон далайн бүс нутаг дахь хурц асуудлыг хөнддөг “101 East” нэвтрүүлгээрээ аллагын тухай дэлгэрэнгүй материалыг ийн үзүүлсэн аж.

Энэ нэвтрүүлгээр “Ш.Алтан­туяа нь 2006 оны аравдугаар сард амиа алдсан юм. Малайзын нөлөө бүхий улстөрчидтэй холбогдож байсан орчуулагч бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон тухай өгүүлжээ. Энэ нь бүсгүйн аминд хүрэх гэсэн харгис аллага байсан гэдгийг онцолсон байна. Мөн есөн жилийн өмнө болсон хүн амины хэрэг Малайзын хамгийн дуулиантай бөгөөд учир битүүлэг хэрэг гэжээ. Тус хэрэгт улс төрийн сөрөг хүчин болон тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакыг олон жил буруутгаж байгаа хэмээн болсон үйл явдлыг хүргэж, Алтантуяагийн аав Шаарийбуугийн охиныхоо амийг Малайзын талаас олон жил нэхэж, уйгагүй хөөцөлдсөн гэдгийг дурдаад түүний сэтгэл өвтгөм яриаг оруулжээ. Залуухан монгол бүсгүйг хөнөөсөн хоёр залуу Нажибтай мөн холбоотой байсан хэмээн 26 минутын хугацаатай, эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлэгтээ мэдээлжээ.

Мөн бүсгүйн эцэг болох С.Шаарийбуу энэ талаар хүний эрхийн бүхий л байгууллагуудад хандсан боловч тусыг эс олсон байна. Түүний энэхүү гомдлыг сонсч, охиных нь үхлийн үнэн мөнийг олоход тус болохоор шийдсэн хэмээжээ. Энэхүү нэвтрүүлгийг энэ сарын 10-нд цацсан байна.

МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ

“Аль Жазера” агентлаг Ш.Алтантуяагийн үхлийн тухай баримтат кино цацсаны дараа Малайзын Ерөнхий сайдын албанаас мэдэгдэл гаргасан байна. Тэрхүү мэдэгдэлд тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак талийгаачийг огт мэдэхгүй бөгөөд хэзээ ч уулзаж, холбогдож байгаагүй хэмээжээ. Түүнчлэн шумбагч онгоц худалдан авах тохиролцоог Малайз ба Францын Засгийн газар хийсэн бөгөөд талийгаачийг худалдан авалтад оролцоогүй хэмээсэн байна. Хүн амины хэрэг үйлдсэн хоёр хүн Ерөнхий сайдын хувийн хамгаалагчид байгаагүй. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд үүнийг үндэслэлгүй хуйвалдааныг даамжруулахад ашиглаж байна. Тэд өндөр дээд хэмжээний зочид болон Засгийн газрын албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг Малайзын цагдаагийн газрын ажилтнууд байсан. Баривчлагдах хүртэл нь тэдний хийсэн үйлдлийн талаар Ерөнхий сайд юу ч мэдээгүй. Цагдаагийн мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр, тэр дундаа, Малайзын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх, Холбооны шүүх зэрэг шүүхийн шийдвэрүүд гарсан. Гэм буруутай этгээдүүдэд ял шийтгүүлсэн.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ