Б.Амархүү аав боллоо
ОХУ-ын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монгол дахь анхны бие даасан “Гэртээ хүрэх зам” тоглолтоо хийхдээ монгол фэнүүддээ хайртай бүсгүй О.Ариунзулыг албан ёсоор танилцуулж байсан билээ. Хосууд хамтран амьдарч байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр тун удахгүй гэрлэх гэж байгаа талаараа мэдэгдээд авсан.
Мөн модель маань хөл хүнд болж хосууд удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах гэж байгаа тухай хэвлэл мэдээллээр цацагдаад байсан.
Тэгвэл тэд шинэ хүнээ өлгийдөн авч хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон байна. Ямартай ч залуу гэр бүлдээ аз жаргал хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ