Орчин цагийн Нансалмаагаар тодорсон Сайнаагийн сайрхал
Залуу уран бүтээлчид "Учиртай гурван толгой" жүжгийг орчин цагийн хувилбарт шилжүүлэн, кино болгож, дэлгэцнээ мөнхөлсөн билээ.
Уг киноны орчин цагийн Нансалмаагаар загвар өмсөгч Сайнаа хэмээх монголжуу төрхтэй бүсгүй тодорсон.
Загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн жил нярайлж, үрээ тэвэрснээс хойш хэсэгтээ л нам гүм байсан. Тэгвэл тэрбээр саяхнаас богино даашинзтай, бариу хувцастай зургаа цахим хуудсандаа нийтлэн, олны анхаарлыг татаж эхэлсэн юм.
Төрснөөсөө хойш багагүй жин нэмсэн гэгдэж байсан түүнийг ийнхүү гоолиг биеэрээ гайхуулж эхэлсэнд цахим ертөнцийн найзууд нь ч сүрхий урам зориг өгсөн.
Хурдан хугацаанд жин хасч, урьдынхаасаа ч илүү гоолиг болсон бүсгүй гоолиг биеэрээ сайрхсаар л байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ