Шууд нэвтрүүлгийн үеэр махчин загасны хоол болох шахав
Мэргэжлийн сөрфингийн аварга тамирчин Мик Фэннинг Өмнөд Африкт болж буй олон улсын сөрфингийн тэмцээнд оролцож байх үеэр аварга загасны дайралтад өртсөн тухай хэвлэлүүд шуугиж байна.
Нэрт тамирчин аварга загасны дайралтад өртөж буй агшин үзэгчдийн нүдний өмнө телевизийн шууд дамжуулалтынүеэр болжээ.
Аварга загас Мик Фэннинг руу халдсан 15 хормын дүрсийг телевизүүд шууд нэвтрүүлсэн бөгөөд өдгөө 34 настай Австралийн тамирчин тавцангаараа хаалт хийсний хүчиндаварга загасны хоол болчихолгүй өнгөрсөн байна.
Түүнийг махчин загасны дайралтад өртөж буйг мэдмэгц эргийн хамгаалалтынхан болон тэмцээний зохион байгуулагчид яаралтай давхиж очин хамгаалалтад авсан бөгөөд тэднийг иртэл хэдхэн хормын хугацаанд азаар тамирчин эсэн мэнд үлджээ.
Эрэг дээр очсон даруйдаа тэрбээр телевизийн сэтгүүлчдэд “Давалгаа хүлээгээд сууж байтал хөлийг минь нэг зүйл шүргэх шиг санагдсан.
Хөлөөрөө түлхэн холдуулах гээд хартал аварга загасны сэрвээ харагдсан юм. Тэр даруй тавцангаараа хаалт хийж, аварга загас дайрахыг амдан хүлээсэн. Ийм зүйл болоод өнгөрсөн одоо хэр нь итгэж чадахгүй байна, үнэхээр цочирдлоо” хэмээн ярилцлага өгчээ.
Энэ явдлын дараа тэмцээнийг түр зогсоосон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс хамгаалалт, аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч тамирчдаас уучлалт хүссэн байна.
Сөрфингийн тэмцээний үеэр аварга загаснаас хамгаалахын тулд нисгэгчгүй онгоцоор агаараас тандалт хийдэг бөгөөд хэрэг явдал болсон үед хамгаалагч нар сэрэмж алдсанаа хүлээсэн байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ