Саран дээрх аварга цамхгууд ба сахиусан тэнгэрийн баримал

1969 оны долдугаар сарын 20-нд Аполло-11 хөлгөөр сарыг зорин Нейл Армстронг болон Майкл Коллинс, Базз Алдрин нар хамт хөөрсөн юм. Тэдний даалгавар нь орсуудаас түрүүлж саран дээр хүрэх байсан бөгөөд тэд ч даалгавраа амжилтай биелүүлж саран дээр хөл тавьсан анхны дэлхийн хүмүүс болж чадсан.

Энэ том хөтөлбөрийг Америкийн ерөнхийлөгч асан Жон Кеннеди гардан удирдсан байдаг. Гэвч НАСА болон Америкийн засгийн газар дэлхийн нийтээс ямар нэгэн зүйлийг нууцалсаар ирсэн болов уу.Энэ тухай цуу яриа ч гэмээр эсхүл баримттай хачирхалтай таамгууд олон бий.

Аполло-11 багийн гишүүдийн саран дээрээс олж ирсэн нууц мэдээллүүд үүнд багтаж байлаа. Багийн гишүүн Алдрин нөгөө хоёртоо болон төв штаб руугаа хандан "Хөөе тэнд ямар нэг зүйл хөдлөөд байна, хурц гэрэлтэй юм. Энэ юу юм болоо"гэсэн яриа байдаг. Энэхүү харилцан яриа нь НАСА-гийн архивт одоо хүртэл байдаг бөгөөд олон нийтэд ил гаргасан материалдаа үүнийг багтаасан юм.

Саран дээр юу болоод байна?

Хэдийгээр саран дээр судалгаа хийх зорилгоор НАСА өөрсдийн олон хөлгүүдийг хөөргөсөн боловч тэд дахин сар луу яваагүй юм. Маш олон учир нь үл ойлгогдох зүйлүүд тэнд болж байна. Учрыг нь зарим хүмүүс тайлбарлахдаа тэнд харийнхан эрдэс олборлох маш том том байгууламжууд баригдаж дэлхийд харагдхааргүй үй олон нисдэг биетүүд эзэгнэн суурьшсаар байгаа гэнэ. Армстронг ч анх саран дээр газардсаны дараа энэ газар аль эрт эзэнтэй болсон байна бид энд уригдах ёсгүй хүмүүс байна гэж тэмдэглэсэн байдаг тухай тэдгээр таамаг дэвшүүлэгчид бичжээ.

Саран дээр харийнханы амьдрал өрнөөд хэдэн зуун сая жил өнгөрч байгааг бид мэдэхгүй ч орчин үеийн дэвшилтэт технологи илүү их тайлагдаагүй зүйлсийг олны өмнө ил гаргасаар ирсэн.

Саран дээрх олон харийн баазууд малтлагын төхөөрөмжүүд уурхайн том амнууд гээд бүгд хүний гараар биш харин ондоо амьд биетээр бүтээгдсэн гэдэг нь ойлгомжтой байна. Эдгээр олон зүйлсийн хамгийн сонирхол татаж байгаа нь Сарны өндөр цамхгууд билээ. Эдгээр сарны цамхгууд нь сарны эсрэг талд буюу бидний дэлхийгээс харж чадахааргүй хэсэгт оршин тогтнож байна. Гэвч эдгээр цамхгуудыг аль эрт НАСА-гийн эрдэмтэд олж илрүүлээд өөрсдийн цаашид судлах ёстой объектын нэг болгожээ.

Харин тэд ил гаргаж мөн алдагдахаас айн зарим нэг зургуудыг бүдэгрүүлж чухам хэн ч мэдэхээргүй байдлаар далдалсан байдаг. Харин эдгээр зургууд нь нууц архиваас алдагдаж олны өмнө ил гарсан бөгөөд хожим эдгээр зургуудийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн шуугиж саран дээрээс олдсон бусад байгууламж болон харийн баазны талаар НАСА-гаас ам алдуулахыг хичээсэн боловч тэд энэ талаар ямар ч мэдээлэл өдий хүртэл өгөөгүй юм. Одоо та бүхэн зурган тайлбарт орно уу

Европын сансрын агентлаг хамгийн сүүлд сарнаас авсан зурагтаа маш том хэмжээтэй цамхагны зураг авсан. Энэхүү зураг дээр том солирын тогооны баруун талын дээд буланд цамхаг хэлбэртэй зүйл харагдаж байна.

НАСА-гийн саран дээрх цамхгуудыг бүдэгрүүлсэн зургууд

Өндөр цамхгийг эгц урдаас нь авсан байна. Өргөн болон өндрийн хэмжээгээр тодорхой тоо гараагүй чЭйфелийн цамхгаас даруй хэд дахин том гэдэг нь батлагдсан юм.

Шовх үзүүр дээрээ од хэлбэрийн зүйл байрлуулсан энэ цамхаг нь харийн туршилтын хайгуулын Радар гэж тэмдэглэгдсэн.

Өндөр цамхгыг хажуу байдлаас эгц авсан бөгөөд хамгийн доод хэсэгтээ тойрог бүхий байгууламжтай түүнээсээ дээш бөөрөнхий хэвээр өрсөн мэт зүйл нь мөн харийнхны төхөөрөмжийн нэг хэсэг нь байх магдлалтай юм.

Та бүхэн цамхаг мөн жижиг байгууламж зэрэгцэн оршиж буйг харж байна. Хар өнгийн сүүдэр тогтсон нь байгууламжийн архитектур хэр зэрэг тэгш хийцтэй нарийн барьсан гэдэг нь харагдаж байна энэ нь мөн харийнханы радар гэж одоогоор үзэж байна.

Энэ зурагнаас та бүхэн сарны харийхны судалгаа хийж байсан малталтын зургыг харж болно. Зурагны гол дээрх хар том нүхны зүүн талд дээш үргэлжилсэн цагаан зам байна. Энэ бол ямар нэгэн том биет төхөөрөмж ойролцоогоор 400-500 метр хэртэй газар түрэн явсан харагдаж байна.

Төхөөрөмж үнэхээр өндөр бөгөөд ямар нэгэн зүйлийг маш няхуур судалж байгааг тогтсон мөрнөөс харж болно.

Харин энэ зураг дээрх том дөрвөлжин хэлбэрийн хойд талдаа гурван гэрэл эсвэл ямар нэг төхөөрөмж асааллтай байгаа мэт харагдаж байна. Харийнханы хөгжил асар өндөр хөгжсөн тул тэдний энэхүү төхөөрөмж нь чухам эзэддээ ямар ач тустай болохыг бид мэдэхгүй ч иймэрхүү зүйлс саран дээр өрнөж байгааг бид мэдэх ёстой тэд бидэнтэй ойрхон байгаа.

Сарны сүйрсэн галт уулны дотор байрласан эгц дээрээс нь харвал яг хас тэмдэг шиг харагдах энэхүү байгууламж нь яах аргагүй харийнхны саран дээрх бааз гэнэ. Төв хэсэгт Маш том дугараг хэлбэрийн байгууламж харагдах бөгөөд энэ магадгүй төв нь байх магадлалтай. Бусад салаалж хас тэмдэг үүсгэсэн урт хэсгүүд нь тэдний туршилтын байгууламж эсвэл үүрэг бүхий нууц машинууд байж болох магадлалтай юм

Саран дээрээс олдсон Сахиусан тэнгэрийн баримал

Одоогоос 40 жилийн өмнө Аполло 11-ийн сар луу хөөрсөн даалгавар амжилттай болж саран дээр газардсан. Тэгвэл 40 жилийн өмнө зөвхөн НАСА-гийн мэдэж байсан бас нэгэн нууц бий. НАСА-гийн геологичДоктор Моррис энэ нууцыг 2009 онд нээсэн юм.

Ар нуруундаа далавчтай урт үстэй эмэгтэй хүнийг дүрсэлж гаргасан төмөр металлаар хийсэн энэхүү баримал нь Саран дээр өндөрлөг цэгээс олдсон байна. Химийн анализ шинжилгээ хийж үзвэл энэхүү Төмөр баримал нь 200,000 жилийн настай гэж тооцоологдож байна. Энэ нь анхны хүн үүссэн 170.000 жилээс өмнө бүтсэн зүйл юм.

Тэгэхлээр хамгийн гол асуулт нь чухам хэн үүнийг бүтээж улмаар сар луу авчирсан нь сонирхол татаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин