Муухай оддыг жагсаавал
Одууд хөөрхөн царайгаа гарган, үлгэрийн юм шиг хувцасаа өмсөн түмний нүдэнд ил гарна. Жирийн бид тэднийг өөгүй мэт төсөөлдөг боловч хажууд нь байнга байдаг хүмүүст тэд жинхэнэ зан аашаа харуулдаг. Тэдэн дундаас хүн чанар муутуудыг жагсаавал:10. Kristen Stewart- хэвлэлийнхэнд мангас: Хэвлэлийнхэнд үнэн голоосоо дургүй тэрээр байнга ууртай царай гаргаж, хэвлэлийн хурал дээр яах гэж ирснээ ухамсарладаггүй гэсэн имижтэй болсон
9. Katherine Heigl- болдоггүй ам: Тэрээр хамт ажилласан нөхдүүдээ, ажиллаж байгаа төслөө баруун солгойгүй муулж байгаад ид од болдог дээрээ бусдын дургүйг хүргэж буланд чихэгдсэн нэгэн
8. Shia LeBeouf- болдоггүй ам 2: Тэр мөн л өөрийн тоглосон киноны ямар нэгэн алдааг найруулагч нарт тохон өөрийгөө уснаас цэвэр авч гарах гэж оролдохдоо дараа кинонд урих хүнгүй болтлоо хүмүүсийн дургүйг хүргэсэн
7. Bruce Willis- дээрэлхүү самар: Хатуу самар гэхээр дээрэлхүү самар гэж ойлгодог тэрээр сүүлийн үед ярилцлага өгөхдөө сэтгүүлчдийг доромжилж, дээрэнгүй хандсан хэрэг хэд хэд гаргажээ
6. Lindsay Lohan- хэргийн эзэн: Тэр байнга л хэрэг төвөгт орооцолдоно, зураг авалтанд бэлтгэлгүй ирнэ, хоцорч ирнэ, заримдаа бүр ирэхгүй, тэгсэн мөртлөө хүмүүс түүнийг хувийн амьдралаар нь биш хийсэн киногоор нь санаж яваасай гэнэ, эхлээд киногоо хийчихвэл яасан юм?
5. Christina Aguilera- найз биш: Эмэгтэй одууд түүнийг бүдүүлэг, дээрэлхүү гэж ярьжээ. Mary J. Blige, Mariah Carey, Kelly Osbourne гэх мэт одуудад тэгэж ханддаг бол жирийн хүмүүст ямар ханддаг бол?
4 Alec Baldwin- хараалын уурхай: Тэрний охиноо гахай гэж дуудахаас авхуулаад арьс өнгөөр ялгаварласан бүдүүлэг яриануудыг хаа сайгүй сонссоор байгаад хүмүүс түүнийг энэ жагсаалтанд тууж явахад нь хараад гайхахгүй болсон
3. Chris Brown- арчаагүй агсам: Тэр байнга л шөнийн клуб-т зодоон хийнэ, буусан буудлаа дэлбэлж орхино, сүүлд найз охин Рианнаг хэд хэдэн удаа зодоход олон нийт түүнд нүүрээ биш нуруугаа харуулдаг болсон
2. Gwyneth Paltrow- тэнгэрийн хүүхэн: Тэр байнга өөрийгөө тэнгэртээ заларч байх ёстой од мэт төсөөлж хүмүүстэй дээрээс харьцана. Өөрийн сайт дээрээ энэ байдлаа тэр “Би бол би, би 25,000 долларын орлоготой жирийн хүн шиг дүр эсгэж амьдарч чадахгүй” гэж тайлбарлажээ.
1. Kanye West- зүгээр л хэлэх үг алга: Түүний хэлсэн үгнүүд: “Би бурхны элч, миний хамгийн харамсаж явдаг зүйл бол өөрийгөө тайзан дээр дуулж байхыг үзэж чадахгүй явдал” “Хэрэв би өөрийгөө гоц ухаантан биш гэж хэлэх юм бол, өөрийгөө болон таныг хуурсан явдал болно” “Би номонд дургүй, хэзээ ч зохиолчын гарын үсэг авах гэж явахгүй” – өөрийнхийг нь авах гэж фэнүүд нь сүйд болдог тухай хэлж байгаа юм. Юу ч хэлэхэв дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ