Энэ залуу лам болохоосоо өмнө тарвага агнаад...
Энэ төвд залуу лам болохоосоо өмнө анчин байжээ. Нэг өдөр тэр алсан тарваганыхаа арьсыг нь хуулаад нүцгэн биеийг нь өвсөн дээр чулуудчихаад хэсэг хугацааны дараа эргээд харсан чинь алга болчихсон байсан гэнэ. Цусных мөрөөр нь явсаар нүхэнд нь очтол хэдэн мөндөл нь үхчихсэн улаан нүцгэн эхийнхээ хөхнөөс зулгааж байж. Цочирдон шоконд орсон залуу шөнө дунд арайхийн сэргэж мөндлүүдийг тэвэрсээр гэртээ харьжээ. Ингээд мөнөөх залуу ахин ан ав хийсэнгүй, буяны мөрийг хөөж лам болоод гурван жил болж байна хэмээн ярьсныг Хятадын сонин дээр бичжээ. Мөндлүүд түүнийг хаа яваа газарт нь салахгүй дагадаг гэнэ.
/Амьтаны амь хороох тийм ч сайхан санаа биш шүү дээ ард нь бас харуулдаад хүлээж байдаг зулзагнууд нь гэж байгаа шүү хүмүүсээ. Амьтаны амь таслахаа больцгооё !!!/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ