Дэлхий хар нүхэнд залгиулбал бид юу ч мэдэхгүй өнгөрнө

Сансар огторгуйн гүнд тэнүүчлэн явах хар нүхийг бид гүн харанхуй, үл мэдэгдэх, аварга том тоос сорогч гэдгийг нь мэднэ. Гэхдээ шинэхэн судалгаагаар хар нүх гэдэг тийм ч аймшигтай зүйл биш гэжээ.

Яахав устаж үгүй болно гэж бид төсөөлж байгаа учир аймшигтай. Харин яагаад аймшигтай гэж тодорхойлохгүй байгаагийн гол шалтгаан нь бид хар нүхэнд залгиуллаа гэхэд огтхон ч мэдэхгүй өнгөрөх явдал юм.

Зарим нэг онолоор хэрвээ хүн хар нүхэнд унавал сунжиралдсан урт болно, орон зай, цаг хугацаагаар аялна гэх мэт олон таамаг дэвшүүлжээ. Харин Охайогийн физикч Самир Матурын тооцоо үүнээс өөр гарсан юм.

Матурын тайлбарлаж байгаагаар аливаа матери хар нүхтэй хүрэлцмэгц устаж үгүй болохын оронд аварга том, төгс холограм болно гэжээ. Хэдэн сарын өмнө Венийн судлаачид хүн төрөлхтөн холограм дотор амьдарч байна гэсэн таамаг хүртэл дэвшүүлсэн билээ.

Гэхдээ өнөөдрийн технологиор бид дээрх таамгуудыг баталж чадахгүй учир итгэх эсвэл эс итгэх гэсэн хоёр сонголттойгоор үргэлжлүүлэн амьдарсаар байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ