Б.Билгүүдэй хүү хөлд оржээ

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр Булган овогтой Билгүүдэй хүү цахилгаанаас үүдэлтэй осолд өртөж, шатны улайссан төмөрт хоёр хөл, гар, хэвлий, нуруу, бөгсөн хэсэг болон бусад хэсгээрээ түлэгдэж гэмтсэн билээ. Өнөөдөр хүү эрүүл саруул болж, анх удаа хүний тусламжгүйгээр алхаж эхэлсэн сайхан мэдээг гэр бүлийнхэн нь дуулгалаа.

-ДЭМ ДЭМЭНДЭЭ ДЭЭС ЭРЧИНДЭЭ-

Одоогоос зургаан сарын өмнө хүү IV зэрэг буюу хамгийн хүнд шатны түлэгдэлт, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, зүүн хөлийн чөмөг хайлсан, ходоодны шарх үүссэн гэсэн оноштойгоор Гэмтлийн эмнэлэгт нэг сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Гэвч Монголын нөхцөлд хүүгийн зүүн хөлийг тайрч, амийг нь авч үлдэхээс өөр аргагүй гэсэн тул хүүгийн ээж “Үхтэл үр харам” гэгчээр хүүгийнхээ хөлийг тайруулахгүй гэж гадны улс орнуудын эмнэлгүүдэд түлэгдсэн хэсгийн зургийг илгээж эхэлсэн байдаг.

Аз болоход Бээжингийн цэргийн 304 дүгээр эмнэлгийн түлэнхийн тасаг нааштай хариу мэдэгдэж, ээж хүү хоёр хэвтэн эмчлүүлэхээр алсыг зорьж байв. Гэвч бас л Билгүүдэйг эмчлүүлэх 60 сая төгрөгийг яаралтай олохгүй бол хүүгийн амь нас хутганы ирэн дээр байв. Энэ үед монгол үндэстэн тэр чигтээ Билгүүдэй хүүгийн төлөө нэгдэж эхэлсэн юм.

Долоохон хоногийн дотор 60 сая төгрөг цуглуулах ажилд бүх хүн эрвийх дэрвийхээрээ оролцож байв. Тэдний гол төлөөлөл нь Хятад дахь Анагаахын Монгол оюутны нэгдсэн холбооны залуус Бээжин, Шанхай, Хөх хотоос цуглаж хүүгийн ээжид 134553 юань буюу 40 гаруй сая төгрөг гардуулж байлаа.

bilguudei

Шанхайн хоёр оюутан л гэхэд 13 цагийн турш суудалгүй вагонд зогсоогоороо ирж байсан түүх саяхан мэт. Шаньдунд анагаахын чиглэлээр сурдаг Цаглашгүйнар гэдэг монгол залуу тэднийг зорин ирж, 7 хоног үнэ төлбөргүй орчуулга хийж өгч байсан. БНХАУ-д суугаа Монгол Элчин сайдын яамныхан гэр бүлийнхэнд нь үнэгүй байр гаргаж өгсөн. Шинжааны Баянголын малчин Сангаж ураг удмын 10 гаруй айлаа нэгтгэж түмэн төгрөг хандивласан. Хятад дахь Хайлаар, Авга, Шулуунцагаан, Хөвөөтшар, Урудын дунд хошуу, Баруун үзэмчин, Ордос, Шинжаан гээд олон хотуудад суугаа монгол үндэстнүүдийн халуун сэтгэл, Өвөр Монгол залуусын зохион байгуулсан “Амьддаа бие биенээ хайрлая” хандивын тоглолт, сургуульд сурч байхдаа давхар ажил хийснээс болж Монгол улсад орох эрхгүй болтлоо хөөгдсөн Шинжааны монгол бүсгүй Ө.Оюунчимэг 20000 гаруй юаний хандивыг ганцаараа цуглуулсан гээд монгол үндэстэн бяцхан хүүгийн төлөө хэрхэн нэгдэж байсныг санах сайхан. Өнөөдөр хүү эрүүл саруул болж, хөл дээрээ алхаж байна. Үүнээс сайхан мэдээ юу байх билээ. Монголчууд бид нэгдэж чадвал ийм л хүчтэй ард түмэн шүү дээ.

bilguudei-БИД МАРТДАГ-

Тухайн үед бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Билгүүдэй хүүгийн талаар шуугиж, хүүд туслахыг уриалж байсан боловч хандивын мөнгө бүрэн цуглаж, хагалгаанд орсон гэсэн сургаар Билгүүдэй хүүг бид мартжээ. Хэдий эв эеэ нэгтгэж, ээж хүү хоёрт хамгийн чухал үед нь тусласан ч эргээд эдгэсэн эсэхэд нь санаа тавьж баймаар. Хагалгаанд орно гэдэг эдгэхийн нэр биш шүү дээ.

Арьс нөхөх эхний хагалгаагаар нөхсөн арьсны 90 хувь нь наалдан төлжиж, 2014.12.13-нд хоёр дахь хагалгаандаа орсон. Энэ хагалгаагаар зүүн хөлийнх нь ясыг өсгийд нь хадаж эвлүүлээд, зулайнаас нь дахин арьс авч нөхсөн.

Өнгөрсөн хугацаанд хүүгийн шарх гүн учраас уураг, тэнхээгээ шархаараа алдаж байсан учир түлэгдэж үгүй болсон арьсыг төрсөн ахынх нь гуяны арьс, өөрийнх нь зулайн арьснаас авч нөхөж байсан билээ. Гэвч энэ нь түрхэн зуурдаа аргацаах эмчилгээ байсан тул гурав дахь хагалгаандаа оржээ. Энэ хагалгаагаар шархтай хөлөнд нь хиймэл арьс тавьж пластик хагалгаа хийсэн байв. Хагалгаануудын дараа хүүгийн бие өдрөөс өдөрт сайжирч, өнөөдөр хөлд орсныг бид харж байна. Билгүүдэй хүү тун удахгүй өөрийн эх орон, элэг нэгтнүүд дээрээ ирж үеийн найзуудтайгаа тоглох цаг ойрхон юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин