Цахим гэмт хэргийн дараагийн үее

Москвагийн зүүн хойд захад орших нэгэн эзгүй Япон ресторанд 28 настай, шаргал үст, цэнхэр нүдтэй, тунгалаг арьстай Никита Кислицин хэмээх Орос залуу надад MacBook Air компьютер дээрээ олон сая долларын цахим дээрмийг хэрхэн хийдгээ үзүүлсэн юм.

Мэргэжлийн энэ хакерчны арга боловсронгуй бөгөөд урт нарийхан хуруунуудаараа цуврал программуудыг хурдан гэгч нь товшиж, виртуал орчин дахь хувийн сүлжээг идэвхжүүлэн бодит байрлалаас нүдэнд үл үзэгдэм болгон бүдэгрүүлнэ.

"Бид ямар IP хаяг ашиглах хэрэгтэй вэ? ” гэж Кислицин асуув. Кислицин “Group-IB” хэмээх Оросын интернэт хамгаалалтын хувийн пүүсэд ажилд орохоосоо өмнө зургаан жилийн турш Оросын хакер сэтгүүлийн ахлах редактор байжээ. Бид бал сарын аяллаар явах боломжтой газруудаар дамжуулан шинээр гэрлэсэн нэгэн хосыг олж аваад олон улсын байршлын хэдэн арван жагсаалтаас нэг бүрчлэн хайж эхлэв.

Ганцхан товшоод бид Оросын нийслэлээс Америкийн зүрхэн газар Чикагод хүрч очлоо. Одоо бидний жинхэнэ байрлал нуугдмал болж, ял шийтгэл хүлээлгүйгээр хилийн чанадад ажиллагаа явуулах боломжтой болжээ. Онлайн хулгай хийхэд шаардлагатай арга мэхийг боловсруулангаа төлбөр төлдөг хэрэгслүүдийг бэлэн болгов. Кислицин хэд хэдэн нуугдмал форумд нэвтрэн орж, Орос харилцан яриануудтай хэлхээнүүдийг гүйлгэж харав.

Бид Trojan буюу компьютеруудад халдварлаж, хууль бус үйлдэл гүйцэтгэн хувийн мэдээллийг задаргаж, түүнийгээ программын команд, хяналтын сервер рүү ахин дамжуулдаг программ дээр ажиллахаар хайж байна. Компьютерийн мэдээлэл интернэт программын өргөн уудам орон зайд ил болж, халдварласан компьютерийн сүлжээний мэдээлэл буюу данс, нууц үг нь хакерын хяналтын самбар дээр харагдах болно.

Энэ мэдээллээр зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд хохирогчдын нэрсийг шүүж, дансаар нь нэвтэрч эхлэнэ. Кислицин надад GroupIB пүүсийн хяналтын самбарын мэдээллийг өөрийн зөөврийн компьютер руугаа хакердаж үзүүлсэн юм. Дараа нь халдварласан компьютерууд дээр дансны үлдэгдэл, буруу нууц үг, алга болсон бомжийн зарим тэмдэглэл (Оросоор"орон гэргүй хүмүүс"), мөнгөтэй эсэхийг нь шалгасан лавлагаа зэргийг жагсаав.

Компьютерийн мэдээллийг өөрийн болгож авсны дараа данснаас мөнгө авна. Нэгэн тохиромжтой арга бол автозалив (Оросоор"авто хулгай") буюу ижил форумаас худалдан авалт хийх боломжтой салангид програм ашиглах юм. Банкны нүүр хуудсанд нэвтэрч орохдоо хакер онлайн байгаа эсэхээ харж болно. Автозалив программаар дамжуулан хакер өөр хэрэглэгчийн мөнгийг компьютер руугаа автоматаар авна. Зарим тохиолдолд хакер таны зөөврийн компьютерын онлайн банкны дэлгэцийг хянаж байдаг тул дансаа харсаар байсан ч гэсэн үлдэгдэл мөнгө алга болчихсон байдаг. Төлбөр төлөх гэж оролдох аль эсвэл ATM руу ороход мөнгө хүрэлцэхгүй байгааг банкнаас мэдэгдэнэ. Таны мөнгө хол алга болчихжээ. Хулгайлагдсан мөнгө интернэтэд гүйлгээ хийж, форумаар худалдан авалт хийж чаддаг хүмүүсийн сүлжээгээр дамжин дэлхий даяар хэрэн тэнэж байна.

Энэ бол хууль бус, нууц үйлчилгээгээр төрөлжсөн бие даасан гэмт хэргийн сүлжээ болсон бөгөөд зогсоох ажиллагааг явуулж байгаа хэдий ч цахим гэмт хэрэгтнүүдийн гарт орохоос өмнө мөнгийг зохих эзэнд нь хүргэж байгаа нь цөөхөн ажээ. Хохирогчийн данснаас авсан олзыг Америкийн банкны өөр нэгэн хэрэглэгч рүү илгээдэг ажээ.

Үргэлжлэлийг эндээс

//

СЭТГЭГДЭЛ БИЧИХ