Дэлхийд алдартай загварын агентлагийг хүлээлгэж буй монгол модель
“Урлах эрдэм” дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын загварын долоо хоног” шоуны нүүр царайгаар тодорч байсан загвар өмсөгч С.Төгс Германы “IZAIO” загварын агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр 2011 онд Берлиний загварын долоо хоногт оролцсон бөгөөд 200 гаруй загвар өмсөгчдөөс 20 загвар өмсөгчийн шалгаруулж, тус шоуны Ази тивийн цорын ганц төлөөлөл байсан нь саяхан. Гэвч тэрбээр өнгөрсөн жилээс эх орондоо ирж, гэр бүл зохион амьдралаа төвхнүүлж байгаа. Гэхдээ түүнийг “IZAIO” загварын агентлагийнхан хүлээсээр байгаа гэнэ.
Модель бүсгүй энэ талаараа “IZAIO” загварын агентлагийнхан маань чи буцаж ирэхгүй юм уу. Чамайг дэлхийн тайзан дээр ахин алхахыг чинь хүлээж байгаа шүү гэдэг” хэмээн даруухан ярьжээ.
Харин тэрбээр үрийн зулай үнэрлэж, гэрийн эзэгтэй болсон учраас харийн оронд ажиллаж амьдрахыг хүсэхгүй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ