Америкийн нэртэй бизнесменийг гэргий, хүүхдийнх нь хамт хөнөөжээ

АНУ-ын барилгын томоохон компанийн захирал, гэргий болон 10 настай хүү, гэрийн үйлчлэгчийнхээ хамт Вашингтон хотод байх сууцнуудынхаа нэгэнд нь алагдсан байхыг олсон байна. Тэднийхээс холгүй АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байдений гэр байдаг аж. Гэмт хэрэгтнүүд гэрт нь нэвтрэн орж, дотор нь байсан хүмүүсийг хороочихоод байшинг нь шатааж орхисон байна.

Хөрш нь нохойгоо салхилуулж яваад утаа үнэртэхийг мэдэрсэн аж. Түүний ярьснаас үзвэл гал хоёрдугаар давхраас эхэлж гарсан байна. Хаалгыг нь цохиход тайлж өгөөгүйн улмаас эвдэн орж, амьсгал хураагаагүй байсан гурван хүнийг нь аварчих санаатай эмнэлэг рүү авч явжээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр “American iron works” компанийн захирал 46 настай Саввас Савополус, түүний гэргий 47 настай Эми Саваполус, тэдний хүү 10 настай Филип, гэрийн үйлчлэгч 57 настай Вералисия Фигероа нар ийпхүү амиа алдсан байна. Энэ айлын хоёр охин тухайн үед оор газар байсны ачаар амьд үлджээ. Тэднийг хамгаалалтад авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ