Монголчууд Киевийг түрэмгийлсэнийхээ төлөө Украинд төлбөр төлнө

Украины Дээд Рада «Монголын эзэнт гүрэн 13-р зуунд украины ард түмний хомроголон устгасан гэмт үйлдлийн тухай» тогтоол баталж, Монгол улсын Их хуралд Бат хааны цэргүүдКиев хотыг эвдэн сүйтгэсний төлөө нөхөн төлбөр шаардсан бичиг илгээжээ.

Тусгаар улс орны эрх барих дээд байгууллагын хувьд Дээд Рада-гаас баталсан уг тогтоолд, Украинаас олзлон авч, боол болгосон ард иргэдийн үрч хойчсийгэргүүлэн өгч, зэвсэгт түрэмгийлэлээр украины ард түмнийг хомроголон устгасан гэм бурууг хүлээж, нөхөн төлбөр өгөхийг Монголын талаас шаардсан боловч Монголын тал илт доромжилсон хариу өгсөн байна.

Гэтэл «Хэрвээ энэ шаардлагыг Монгол улс биелүүлээгүй тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэгт хандаж, Монгол улсыг хүчирхийлэгч улс гэдгээр нь хориг арга хэмжээ авахуулах учир эдийн засгийн өргөн хүрээтэй тусламж яаралтай үзүүлж, зэр зэвсэг нийлүүлэх ёстой» гэж баримт бичигт тэмдэглэсэн байжээ.

Харин Монгол улсын төр засаг маш тайван хандаж, Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболд «инээдтэй», « Монгол улсын харилцааны тухайд Украины сөрөг сурталчилгааны асуудал» гэж мэдэгдээд Чингисийн үр хойчсийн саруул ухаанаар, «Дэлхий дахин тэр үед украин үндэстэний тухай мэддэг ч үгүй, сонсоо ч үгүй, тэр байтугай Аугаа Тэмүүжиний эрин үед. 13-р зуунд амь үрэгдсэн гэж байгаа сая сая украинчууд тус улсын депутатуудын эрүүл бус сэтгэлгээний тэмдэг» гэж Украины «5 канал» телевизэд ярилцлага өгөхдөө тэмдэглээд зогсохгүй илт тохуурхсан хариу барьж « Бат хаан Киевийг эзлэн авсаны хохирлыг нөхөн барагдуулахад Монгол улс бэлэн байна. Гэхдээ зөвхөн хохирогчдод, эсвэл тэдний төрөл саданд, хэлмэгдсэн бүх хүмүүсийн жагсаалтыг бид тэсэн ядан хүлээж байна!» гэж егөөдөн хэлжээ.

Үүнд харин Киев албан ёсны хариу өгөөгүй байна.

Оросын цахим мэдээллийн хуудсуудаар инээдтэй гэмээр ийм нэгэн гэнэн мэдээлэл “давхиж явна”.

vg-news.ru,http://stockinfocus.ru/2015/05/15/mongoliya-vyplatit-ukraine-kompensaciyu-za-razrushennyj-kiev/ зэрэг цахим хуудсуудад тавьсан уг мэдээлэлд бүр Киев хот дахь Монгол улсын элчин сайдын яамны өмнө «Свобода», «УНА-УНСО» хөдөлгөөний идэвхтэн, согтуу залуучууд Өгөөдэй, Бат хаан, одоогийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нарын хөргийг шатааж, Монголчуудыг доромжилсон үг хэллэгээр элдэв уриа хашгирч байсан явдал гарсаны дараахан уг тогтоол гарсан аж. Мөн Украины Дээд Рада-ын хуралдаанаар уг тогтоол гаргахаас долоо хоногийн өмнө Украины аюулгүй байдлын хорооны зөвлөх Маркиян Лубкивский өөрийн «Facebook» хуудсанд Монголын төрт улсын тэргүүнүүдэд эрүүгийн хэрэг хүлээлгэх ёстой гэж мэдэгдээд «Дундад зууны үеийн Монголын эзэн хаадыг нас барсаныг илтгэх баримтлах бичиг, шарил бунхан зэрэг ямар ч бодит баталгаа үнэн хэрэгтээ байхгүй, тиймээс хууль зүйн үндсэн дээр бол тэд амьд» гэж бичсэн гэх мэтийн Монголчуудыг занан зүхсэн олон сэтгэгдэл цуглуулсанаа Руслан Устраханов гэгч нэгэн эр нэгбүрчлэн сийрүүлэн тавьсан байх аж.

Харин түүний энэ “мэдээлэлд” тэдгээр цахим хуудсууд тайлбар өгөхдөө, PS: Энэ текст зөвхөн зохиогчийн өөрийн бодол сэтгэгдэл учир бодит нөхцөлтэй уялдаагүй болно. Ямар ч байсан одоохондоо…(PS: Данный текст лишь выдумка автора и не имеет отношения к действительности. По крайней мере пока…)

Оросууд ингэхэд юу вэ, Монголчуудыг үүх түүхээр нь өдөөд байна уу, хэвлэл мэдээллүүд нь хүртэл ам дамжуулан хуулцгааж, уг мэдээллийг тарааж байх юм. Эсвэл Украинчуудыг шоглох гэсэн асуудал уу, гэтэл давхар санаагаа бас хавчуулаад байна уу гэдэг нь сонирхолтой.

Түүгээр явсан нохойг үүгээр хөөе гэдэггүй Монголчууд. Юутай ч Их Монгол улсын түүх Оросуудын ч бай, хөхөлтнүүдийн ч бай анхаарлыг сүүлийн үед их татдаг болсон нь чухал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ